🔒 Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026.11.26

BU MARKET (bumarket.mn вэб сайт болон гар утасны апп) нь дэлгүүр, ресторанаас захиалга өгөх, хүргүүлэх, ширээ захиалах, тоглолтын тасалбар авах үйлчилгээ юм. Энэ хуудсанд бид ямар мэдээлэл цуглуулдаг, юунд ашигладаг, хэнд дамжуулдаг, хэр удаан хадгалдаг, та ямар эрхтэйг тайлбарлав.

1. Бидний цуглуулдаг мэдээлэл

Бид имэйл, хүйс, төрсөн огноо, иргэний үнэмлэхийн мэдээлэл асуудаггүй. Зар сурталчилгааны болон гуравдагч талын хянах (tracking) кодыг ашигладаггүй.

2. Төлбөр

Онлайн төлбөрийг QPay-ээр хийнэ. Картын дугаар, банкны данс, интернэт банкны нэвтрэх мэдээллийг QPay болон таны банк боловсруулна — бид тэдгээрийг авдаггүй, хадгалдаггүй. Бид зөвхөн нэхэмжлэхийн дугаар, дүн, төлөгдсөн эсэх, огноо, QPay-ийн гүйлгээний дугаарыг хадгална.

3. SMS

Нэвтрэх нэг удаагийн код болон захиалгын төлөвийн мэдээг SMS үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан илгээнэ. Нэвтрэх код зөвхөн нууцлагдсан хэлбэрээр хадгалагдаж, 2 хоногийн дотор устгагдана. Илгээсэн SMS-ийн бүртгэлд нэвтрэх кодыг нууцалж хадгална.

4. Cookie ба төхөөрөмж дээр хадгалах мэдээлэл

5. Мэдээллийг хэнд дамжуулдаг вэ

Бид таны мэдээллийг худалдахгүй, бусдын зар сурталчилгаанд ашиглуулахгүй.

6. Хадгалах хугацаа

7. Таны эрх

Бүртгэл устгах заавар →

8. Хүүхэд

Манай үйлчилгээ 13-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй. Ийм хүүхдийн мэдээлэл бүртгэгдсэнийг мэдвэл бидэнд мэдэгдэнэ үү — устгана.

9. Аюулгүй байдал

Холболт HTTPS-ээр шифрлэгдэнэ, нууц үгийг hash хэлбэрээр хадгална, буруу оролдлогыг хязгаарлана, мэдээлэлд зөвхөн шаардлагатай ажилтан хандана.

10. Өөрчлөлт

Энэ бодлогыг өөрчилбөл энэ хуудсанд нийтэлж, дээрх огноог шинэчилнэ.

11. Холбоо барих

💬 Санал хүсэлтийн маягт